Заавар

Хэрхэн ашиглах вэ?

Бүртгэлээс эхлээд борлуулалт, нөөц, зээл, тайлан хүртэл бүх үйлдлийг зураг болон алхам алхмаар тайлбарлав.

12үндсэн хэсэг40алхам бүхий заавар~10 минбүрэн унших

Бүртгэл, нэвтрэлт

Утасны дугаараар хурдан бүртгүүлж, аюулгүй нэвтрэх бүх үйлдэл.

~2 минут5 алхам
  1. 01

    Шинээр бүртгүүлэх

    Нэр, утасны дугаараа оруулаад SMS-ээр ирэх 4 оронтой OTP кодоор баталгаажуулна. Найзаас уригдсан бол түүний дугаарыг (Санал болгосон хүний утас) оруулж 5% хөнгөлөлт авна.

    Бүртгүүлэх мэдээллээ оруулсан1
    1. Бүртгүүлэх дэлгэцэд нэр, утасны дугаар, Санал болгосон хүний утсаа оруулаад “Бүртгүүлэх” товчийг дарна.
    Tootsooly SMS баталгаажуулах код2
    2. Утсан дээр “Tanii Tootsooly batalgaajuulah kod: XXXX” гэсэн SMS ирнэ (5 минутын дотор хүчинтэй).
    Бүртгэл баталгаажуулах OTP3
    3. Ирсэн 4 оронтой кодоо оруулж бүртгэлээ баталгаажуулна.
  2. 02

    Нэвтрэх

    Утасны дугаараа оруулж SMS-ээр ирэх OTP-ээр нэвтэрнэ нууц үг шаардлагагүй.

    Нэвтрэх утасны дугаар1
    1. Нэвтрэх дэлгэцэд 8 оронтой утасны дугаараа оруулаад “Нэвтрэх”.
    Tootsooly SMS баталгаажуулах код2
    2. Утсанд “Tanii Tootsooly batalgaajuulah kod: XXXX” SMS ирнэ (5 минутын дотор хүчинтэй).
    Нэвтрэх OTP код3
    3. Ирсэн 4 оронтой баталгаажуулах кодыг оруулна.
  3. 03

    Багц сонгох ба төлбөр төлөх

    Хэдэн сарын багц авахаа сонгоод QR код / банкны аппаар төлбөрөө шилжүүлнэ.

    Багц сонгох1
    1. Хугацаа сонгоно (1 / 3 / 6 / 12 сар). Урилгын хөнгөлөлтийн утас оруулж 5% эдэлж болно.
    Төлбөр төлөх QR код / банкны апп2
    2. “Төлбөр төлөх” → QR кодоор скайнердах эсвэл банкны аппаас (qPay, Хаан банк, Голомт г.м.) сонгож шилжүүлнэ.
  4. 04

    Биометр нэвтрэлт тохируулах

    Биометр нэвтрэлт идэвхжүүлэх асуулт

    Эхний нэвтрэлтийн дараа Face ID/хурууны хээгээр түргэн нэвтрэх боломжийг асаана.

    Гарч ирэх “Биометр нэвтрэлт” цонхноос “Тийм” товчийг сонгоход дараа дахин Face ID / хурууны хээгээр нэвтэрнэ.

  5. 05

    Гарах ба бүртгэл устгах

    Тохиргооны хамгийн доороос гарах эсвэл бүртгэлээ бүрмөсөн устгана. Устгасан тохиолдолд 30 хоногийн дараа бүх мэдээлэл буцаах боломжгүйгээр устана.

    Тохиргоо Гарах / Бүртгэл устгах1
    1. Тохиргооны хамгийн доороос “Гарах” эсвэл улаан “Бүртгэл устгах” цэсийг сонгоно.
    Бүртгэл устгах баталгаажуулах2
    2. “Би ойлгож байна” тэмдэглээд улаан “Устгах” товчийг дарна.